“Шэньжөү-14” хөлгийн сансрын нисэгчид сансрын станцын үндсэн модуль руу нэвтэрчээ

ДЭЛХИЙД | ШИНЖЛЭХ УХААН
khulan@montsame.gov.mn
2022-06-06 12:13:01

БЭЭЖИН. /Xinhua/. Хятадын гурван сансрын нисэгч “Шэньжөү-14” хөлгөөр улсынхаа сансрын станцын “Тяньхэ” үндсэн модульд ням гарагт нэвтэрсэн талаар тус улсын Сансрын жолоодлогот нислэгийн газар мэдээлжээ.


“Шэньжөү-14” тойрог замын станц руу автоматаар хурдан ойртох ажиллагаагаа амжилттай гүйцэтгэж, “Тяньхэ” модулийн бүрдэлд залгагдсаны дараа “Тяньжөү-3”, “Тяньжөү-4” ачаа тээврийн хөлөг, “Шэньжөү-14” багийнхан тойрог замын капсул руу нэвтэрсэн байна.


Тодруулбал, хэд хэдэн бэлтгэл ажлыг гүйцэтгэсний дараа сансрын нисэгч Чэнь Дун “Тяньхэ” үндсэн модулийн хаалгыг нээж, Бээжингийн цагаар 20:50 цаг гэхэд Чэнь Дун, Лю Ян, Цай Сюйжэ нар нэг нэгээрээ оржээ.


Сансрын жолоодлогот нислэгийн газрын мэдээлснээр, гурван сансрын нисэгч холбогдох ажил үүргээ төлөвлөсний дагуу гүйцэтгэх ажээ.

Related news