"БНХАУ + Төв Азийн таван орон" Гадаад хэргийн сайд нарын уулзалтад Ван И оролцоно
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨРБЭЭЖИН. /The Paper/. Номхон далайн өмнөд арлын
орнуудад хийсэн айлчлалаа дөнгөж дуусгаад байгаа БНХАУ-ын Төрийн зөвлөлийн
гишүүн бөгөөд Гадаад хэргийн сайд Ван И өнөөдрөөс энэ сарын 9-ний өдрийн
хооронд “БНХАУ + Төв Азийн таван орны” Гадаад
хэргийн сайд нарын гурав дахь удаагийн уулзалтад оролцохоор Казахстан улсыг
зорино.
Өнөөдөр зохион
байгуулагдсан БНХАУ-ын ГХЯ-ны ээлжит хэвлэлийн бага хурлын үеэр хэвлэлийн
төлөөлөгч Жао Лицян дээрх мэдээллийг өгсөн байна.
Тэрбээр хэлэхдээ,
Казахстан улсын Шадар сайд бөгөөд Гадаад хэргийн сайд Мухтар Тлеубердигийн
урилгаар Ван И Казахстан улсад албан ёсны айлчлал хийнэ гэжээ.
Төв Азийн таван оронд
Казахстан, Киргизстан, Тажикстан, Туркменистан, Узбекистан улсууд багтдаг.