БНСУ-аас БНХАУ, Япон, ОХУ, НҮБ-д суух Элчин сайд нарыг томилов

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
nyamdavaa@montsame.gov.mn
2022-06-07 16:22:34

СӨҮЛ. /China Daily/. БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёл өнгөрсөн сард АНУ-д суух шинэ Элчин сайдыг томилсны дараагаар БНХАУ, Япон, ОХУ, НҮБ-д суух Элчин сайд нарыг томилсныг Ерөнхийлөгчийн тамгын газраас мэдэгдлээ.


БНХАУ-д суух Элчин сайдаар томилогдсон Сөүлийн Үндэсний их сургуулийн профессор Чун Жэ Хо нь 1993 онд АНУ-ын Мичиганы их сургуульд докторын зэрэг хамгаалсан бөгөөд БНХАУ-ын Хонконгийн Шинжлэх ухаан, технологийн их сургууль, Сөүлийн их сургуулиудад тус тус багшилж байжээ. 

   

Мөн Япон улсад суух Элчин сайдаар Солонгосын Үндэсний дипломат академийн тэргүүн асан Юн Дук Мин, НҮБ-д суух Элчин сайдаар Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсад Элчин сайдаар ажиллаж байсан Хван Жун Күк, ОХУ-д суух Элчин сайдаар Камбожид элчин сайд мөн Ерөнхийлөгчийн гадаад харилцааны нарийн бичгийн даргаар ажиллаж байсан Чан Хо Жинг тус тус томилсон байна.


Related news