Франц улс “Артемисын хэлэлцээр” -т нэгджээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ШИНЖЛЭХ УХААН
Jargal.d@montsame.mn
2022-06-08 11:30:19

ВАШИНГТОН. /TASS/. Франц улс АНУ-ын санал болгосон сансарт явуулах үйл ажиллагааны хэм хэмжээ болон сарыг эзэмших тухай “Артемисын хэлэлцээр” хэмээн нэрлэгддэг гэрээнд нэгдлээ. Энэ тухай Төрийн департамент мягмар гарагт мэдэгдсэн байна.


Франц “Артемисын хэлэлцээр”-т гарын үсэг зурсан хорь дахь орон болжээ.  АНУ-ын Төрийн департаментаас мэдээлснээр, "Францын сансар судлалын үндэсний төвийн ерөнхий захирал Филипп Батист хэлэлцээрт гарын үсэг зурсан байна. Гэрээнд гарын үсэг зурах ёслолд Вашингтонд суугаа Францын Элчин сайд Филипп Этьен, NASA-гийн тэргүүн Билл Нельсон нар оролцжээ.


Франц улс энэхүү гэрээнд нэгдэх хүсэлтэй байгааг тус улсын Ерөнхийлөгч Эмманюэль Макрон АНУ-ын дэд ерөнхийлөгч Камала Харрисыг 2021 оны 11 дүгээр сард Парист айлчлах үеэр илэрхийлсэн байна.


Америкийн сарыг эзэмших “Артемис” хөтөлбөрийн нэрээр нэрлэсэн “Артемисын хэлэлцээр” нь “Артемисын хэлэлцээр” нь сансарт явуулах үйл ажиллагааны хэм хэмжээ болон сарыг эзэмших гол зарчмуудыг тодорхойлсан гэрээ юм. Энэхүү хэлэлцээрийг боловсруулахдаа 1967 оны сансар огторгуйн талаарх гэрээний зарчмуудад тулгуурлажээ. 

Related news