Хөлсний цэргүүдэд цаазын ял оноосныг буруушаав

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
Jargal.d@montsame.mn
2022-06-10 11:29:12

МОСКВА. /Радио Sputnik/. НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын албан ёсны төлөөлөгч Стефан Дюжаррик цаазаар авах ялыг эсэргүүцэж, Украинд олзлогдогсдод олон улсын хууль эрх зүйн хэм хэмжээг дагаж мөрдөхийг уриалав.


Тэрбээр БНДАУ-ын Дээд шүүхээс гадаадын хөлсний цэргүүдэд цаазын ял оноосон талаар тайлбар хийжээ. 


“НҮБ цаазын ялыг эсэргүүцэж байгаа бөгөөд Украинд олзлогсдод олон улсын хууль эрх зүйн хэм хэмжээ, Женевийн конвенцыг дагаж мөрдөхийг уриалж байна” гэж тэрбээр мэдэгдсэн байна.


Зургаадугаар 9-ний пүрэв гарагт БНДАУ-ын Дээд шүүх гадаадын гурван хөлсний цэрэгт цаазаар авах ял оноожээ. Их Британийн иргэн Эйден Аслин, Шон Пиннер, мөн Марокко улсын иргэн Саадун Брахим нар засгийн эрхийг хүчээр булаан авахыг завдсан хэргээ хүлээсэн байна. Хөлсний цэргүүд дөрөвдүгээр сарын дундуур Мариупольд бууж өгчээ. 

 

Related news