БНСУ-ын Ерөнхийлөгч НАТО-гийн уулзалтад оролцоно

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
Jargal.d@montsame.mn
2022-06-10 11:57:55

СӨҮЛ. /Yonhap/. БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёл зургаадугаар сарын сүүлчээр Испанийн Мадрид хотод болох НАТО-гийн дээд хэмжээний уулзалтад оролцоно гэж тус улсын ерөнхийлөгчийн тамгын газар мэдээлжээ. 


НАТО-гийн албан ёсны урилгаар Ерөнхийлөгч Юн Сок Ёл зургаадугаар сарын 29-30-нд Мадрид хотноо болох тус эвслийн дээд хэмжээний уулзалтад оролцох аж. Испанид хийх айлчлал нь түүний гадаадад хийх анхны айлчлал болох бөгөөд "дүрэм журамд суурилсан дэлхийн дэг журмыг" бэхжүүлэх чиглэлээр НАТО-той хамтын ажиллагаагаа хөгжүүлэх боломж болно гэж БНСУ-ын ерөнхийлөгчийн ажлын алба онцолсон байна. 


Юн Сок Ёл эвслийн гишүүн улсууд болон түнш орнуудын уулзалтад оролцоно. Түүнчлэн дээд хэмжээний уулзалтын хүрээнд хоёр талын хэд хэдэн уулзалт хийхээр төлөвлөжээ.


Австрали, Шинэ Зеланд, БНСУ, Япон гэсэн Ази, Номхон далайн бүс нутгийн дөрвөн улсыг НАТО дээд хэмжээний уулзалтдаа оролцохыг урьсан байна. 

 

Related news