ОХУ дахь “Mcdonald’s” шинэ нэрээр дахин нээгдэв

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
ankhbayar.abr@yahoo.com
2022-06-15 10:59:58

МОСКВА. /AFP/. ОХУ дахь “Mcdonald’s” түргэн хоолны газар ням гарагт “Вкусно и Точка” гэх шинэ нэрээр дахин үүд хаалгаа нээлээ.


Тус сүлжээ зоогийн газрын гүйцэтгэх захирал Олег Пароев Москвад болсон хэвлэлийн бага хурлын үеэр хэлэхдээ, энэ сарын эцэс гэхэд 200 салбар, зуны эцэс гэхэд 850 салбарыг дахин нээхээр төлөвлөж байна гэв.


ОХУ, Украины дайнтай холбоотойгоор АНУ-ын “Mcdonald’s” компани өнгөрсөн сарын 16-ны өдөр ОХУ-аас гарахаа зарласан.


Үүний дараа ОХУ-ын бизнесмэн Александр Говор “Mcdonald’s” компанийн 850 сүлжээ зоогийн газрыг худалдаж авсан юм.


А.Говор хэлэхдээ, энэ бизнесийг авсандаа маш их баяртай байна гээд 850 зоогийн газраас гадна дахин шинэ зоогийн газруудыг нээх хүсэлтэй байгаагаа хэлжээ. 

Related news