Херсон мужийг Орост нэгтгэх тухай санал асуулгыг энэ намар явуулахаар төлөвлөж байна
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨРСИМФЕРОПОЛЬ. /unian/. Херсон мужийг ОХУ-ын бүрэлдэхүүнд оруулах асуудлаарх бүх нийтийн санал асуулгыг энэ намар явуулахаар төлөвлөж байна. Энэ талаар бүс нутгийн цэрэг-иргэний захиргааны орлогч дарга Кирилл Стремоусов мэдээлжээ.
"Ард нийтийн санал асуулгыг энэ жил явуулна. Намар явуулахаар төлөвлөж байна" гэж тэрбээр мэдэгдсэн байна.
Түүний хэлснээр, санал асуулга явуулах өдрийг хараахан товлоогүй байгаа аж. "Бид бүх нийтийн санал асуулгад бэлтгэж байна. Зохион байгуулалтын асуудал хийгдэж байна. Санал асуулгын дараа бид ОХУ-ын нэг субъект болно. Агуу Орос улсын бүрэн эрхт иргэн гэдгээ мэдрэхэд бидэнд маш бага хугацаа үлдлээ. Бид Крымийн замаар явж байна" гэж Стремусов хэлжээ.
Түүний хэлснээр, бүх нийтийн санал асуулгын бэлтгэл ажилтай зэрэгцэн бүс нутагт нийгэм, эдийн засгийн байдлыг сайжруулах, аж ахуйн нэгж, банкны үйл ажиллагааг эхлүүлэх, цалин, нийгмийн халамж, тэтгэврийг рублиэр олгох ажил хийгдэж байгаа аж.
ОХУ-ын цэргүүд гуравдугаар сарын 15 гэхэд Херсон мужийг хяналтдаа авчээ.