Б.Ган-Эрдэнэ Ази тивийн АШТ-ий хүрэл медаль хүртлээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2022-06-22 09:05:58

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Бишкек хотноо болж буй “U17” ангиллын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний эрэгтэйчүүдийн 71 кг жинд Баянгол дүүрэг, 73 дугаар сургуулийн тамирчин Баатархүүгийн Ган-Эрдэнэ хүрэл медаль хүртэв.


Тэрбээр тэгшитгэлийн барилдаанд Давут Хожатовыг цэвэр, шөвгийн наймд Узбекистаны Жорулло Абдуфаттоховыг 7:4-өөр тус тус ялсан ч хагас шигшээд Энэтхэгийн Нарендерт 0:10-аар ялагдсан.


Медальтай үлдэх эсэхээ шийдэх хариуцлагатай барилдаанд БНСУ-ын Ким Жун Минийг 4:3-аар ялснаар ийнхүү шагналын тавцанд зогслоо. Тэгвэл 65 кг-д хүрэл медалийн төлөө барилдсан манай тамирчин М.Толуй Японы Үжин Такизавад 3:8-аар ялагдав.

Related news