“Баруун-Зүүн” тээврийн коридорыг Монгол, Хятад руу сунгана

ДЭЛХИЙД | ЭДИЙН ЗАСАГ
Jargal.d@montsame.mn
2022-06-24 08:34:30

НОВОСИБИРСК. /TASS/. “Баруун-Зүүн” тээврийн коридорыг Сибирийн бүс нутгуудаар дайруулан Монгол, Хятад улс руу сунгана гэж ОХУ-ын шадар сайд Марат Хуснуллин Новосибирск хотноо болсон Сибирийн олон улсын тээврийн чуулга уулзалтад цахимаар оролцож үг хэлэхдээ мэдэгдлээ.


“Бид Урал хүрэх нь хэдийнээ баталгаатай болсон. Цаашаа Челябинск, Тюмень хүрэх бол Ерөнхийлөгчийн баталсан дараагийн шийдвэрээр Омск, Новосибирск, Чита, Уулын Алтай гэсэн дөрвөн эгнээ болгон хэсэгчлэн өргөтгөж, Монгол, Хятадын хил хүртэл сунгах ажлыг эхлүүлнэ. Бид хэзээ ч 7000 км тээврийн коридор барьж байгаагүй” гэж Хуснуллин хэлсэн байна. 


Сибирийн тойргийн тээврийн дэд бүтцийг хөгжүүлэх нь манай улсын хамгийн чухал ажил гэж ОХУ-ын шадар сайд мөн тэмдэглэжээ.


Related news