Мьянмарт хураан авсан мансууруулах бодисыг устгалд оруулжээ

ДЭЛХИЙД | НИЙГЭМ
nyamdavaa@montsame.gov.mn
2022-06-27 15:34:59

ЯНГОН. /Синьхуа/. Мансууруулах бодисын хууль бус эргэлттэй тэмцэх олон улсын өдрийг тохиолдуулан Мьянмарын Янгон, Мандалай, Таунги хотуудад хураан авсан мансууруулах бодисыг ням гарагт устгалд оруулжээ.


Ням гаргийн өглөө Янгонд 192.6 сая ам.долларын үнэ бүхий 33 нэр төрөл, Мандалайд 171 сая ам.долларын 25 нэр төрөл, Таунгид 278.3 сая ам.долларын үнэ бүхий 58 нэр төрлийн мансууруулах бодисыг тус тус устгалд оруулсан байна.


Дотоод хэргийн сайд бөгөөд Мансууруулах бодисын хэрэглээг хянах төв хорооны дарга Сое Хтут хийсэн мэдэгдэлдээ мансууруулах бодистой тэмцэх үе үеийн засгийн газруудын хүчин чармайлтын үр дүнд ийм бодисын тариалалт, үйлдвэрлэл багассаныг онцолсон байна.


Өнгөрсөн онд Мьянмар улс Янгон, Мандалай, Таунги хотуудад хураан авсан 62 нэр төрлийн 667.91 сая ам.долларын үнэ бүхий мансууруулах бодисыг устгалд оруулсан гэж Синьхуа агентлаг мэдээлжээ. 


Related news