Үндэсний бөхийн салбар хорооноос галуудад мэдээлэл, танилцуулга хүргэжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2022-07-04 15:34:48

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Улсын баяр наадам болоход хэдхэн хоног үлдээд энэ мөчид Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны Бөхийн салбар хорооноос 2 өдөр бөхийн галуудаар явж мэдээлэл, танилцуулга хийлээ.


Үндэсний бөхийн салбар хорооны гишүүд дөрвөн хэсэгт хуваагдан бөхийн галуудад ажиллалаа. Бөхийн салбар хорооноос дор дурдсан 5 асуудлыг танилцуулсан байна.


1. Баяр наадмын тухай хуулийн ерөнхий болон бөхтэй холбоотой өөрчлөлт орсон заалтуудыг танилцуулж, тодорхой мэдээллийг өгсөн байна.


2. Засгийн газраар батлагдсан "ҮИБН-ын үндэсний бөхийн барилдааны дүрэм"-ийн нэмэлт өөрчлөлтийн талаар танилцуулав.


3. Допингийн талаарх мэдээлэл, шинэчлэгдсэн хориотой эм бэлдмэлийн жагсаалтын тухай танилцуулж, уг танилцуулгаа тараасан байна


4. Допингийн шинжилгээ авах шинэчилсэн журмыг танилцуулжээ.


5. ЦЕГ-ын Хар тамхи мансууруулах бодистой тэмцэх хэлтсээс танилцуулгыг тус тус мэдээлж танилцуулжээ.


Галуудад ажилласан бөхийн салбар хорооны гишүүдэд багш дасгалжуулагч, бөхчүүдээс аймгуудын наадмын бүртгэлийг нээлттэй хийх, аймгийн наадмаас допингийн шинжилгээ авах, МҮБХ-ноос аймгийн наадмын бүртгэлд хяналт тавьж ажиллахыг онцлов. Мөн удаа дараа бүртгэл, эрэмбийн зөрчил гаргаж ажилладаг нэр бүхий дүүрэг, аймгуудын бөхийн барилдаан зохион байгуулах комисст Үндэсний бөхийн комисс ба МҮБХ-ны удирдамж, чиглэл өгч ажиллах саналуудыг хамгийн ихээр тавьсан байна. 








Related news