Японд гарааны компаниудын асуудал эрхэлсэн сайдын албан тушаалыг бий болгож магадгүй

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
khulan@montsame.gov.mn
2022-07-04 16:11:44

ТОКИО. /NHK/. Японы Засгийн газар гарааны компаниудад илүү их дэмжлэг үзүүлэх асуудлыг эрхлэх сайдын шинэ албан тушаалыг бий болгохоор хэлэлцэж байна.


Засгийн газар гарааны компаниудад таван жилийн хугацаанд 10 дахин их хөрөнгө оруулах төлөвлөгөөг энэ оны эцэс гэхэд боловсруулах амлалт өгсөн ажээ.


Гарааны компаниудыг дэмжих нь эдийн засгийн өсөлтийг түргэтгэх, нийгмийн асуудлуудыг зохицуулах гол бодлого гэдгийг Сайд нарын танхимын Ерөнхий нарийн бичгийн даргын орлогч Кихара Сэйжи даваа гарагт сэтгүүлчдэд мэдээлэл өгөх үеэрээ онцолжээ.


Түүний хэлснээр, Засгийн газар гарааны компаниудад дэмжлэг үзүүлэх асуудлыг хэн удирдан чиглүүлэхийг тодруулахаар төлөвлөж байгаа юм байна. 

Related news