ОПЕК-ийн тэргүүн М.С.Баркиндо таалал төгсжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
nyamdavaa@montsame.gov.mn
2022-07-07 15:43:14

АБУЖА. /CGTN/. Нефть экспортлогч орнуудын байгууллагын /ОПЕК/ Ерөнхий нарийн бичгийн дарга Мохаммад Сануси Баркиндо мягмар гаргийн шөнө нас барсан гэж Нигерийн Үндэсний газрын тосны корпорацын /НҮГТК/ Гүйцэтгэх захирал Меле Кяри лхагва гарагт мэдэгдэв.


"Бид бүхэн эрхэм доктор М.С.Баркиндог алдлаа. Тэрбээр 2022 оны долоодугаар сарын 5-ны 23:00 цагийн үед таалал төгслөө. Түүний ар гэр, НҮГТК, Нигери улс, ОПЕК болон дэлхийн эрчим хүчний нийгэмлэгийнхэнд асар их гарз хохирол учирлаа. Оршуулах ёслолын талаар удахгүй зарлана" гэж М.Кяри твиттер хуудсандаа нийтэлсэн байна.


Нигери улсын иргэн М.С.Баркиндо нь 63 насандаа таалал төгссөн, түүний нас барсан шалтгаан одоогоор тодорхойгүй байгаа бөгөөд тэрбээр 2016 оны наймдугаар сараас өдийг хүртэл ОПЕК-ийн Ерөнхий нарийн бичгийн даргын албыг хашиж байсан гэж "CGTN" телевиз мэдээлэв.



Related news