Филиппинд хүчтэй газар хөдөлжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
Jargal.d@montsame.mn
2022-07-27 16:44:39

МАНИЛА. /Xinhuа/. Филиппиний хойд нутгийн Лусан аралд 7 магнитудын хүчтэй газар хөдөлсний улмаас дөрвөн хүн амиа алджээ. 


Тус улсын галт уул, газар хөдлөл судлалын хүрээлэнгээс мэдээлснээр, 7 магнитудын хүчтэй газар хөдлөлт өнөө өглөө арлын хойд хэсэгт орших Абра мужид болсон байна. 


Газар хөдлөлтийн голомт нь Тайюм тосгоноос баруун хойш 3 км-ийн зайтай газар 10 км-ийн гүнд байжээ.


Филиппиний Ерөнхийлөгч Бонгбонг Маркос тус бүс нутаг руу аврах болон түргэн тусламжийн багийг яаралтай илгээхийг үүрэг болгосон байна. 


Байгалийн гамшгийн улмаас дөрвөн хүн амиа алдаж, 60 хүн гэмтжээ. Амиа алдсан хүний тоо цаашид нэмэгдэж болзошгүй байна гэж Филиппиний Дотоод хэргийн сайд Бенжамин Абалос мэдээлжээ. 


Related news