Украинд үзүүлэх АНУ-ын цэргийн тусламжийн дараагийн багц 1 тэрбум ам.долларт хүрэх төлөвтэй байна

ДЭЛХИЙД | УЛС ТӨР
ankhbayar.abr@yahoo.com
2022-08-08 15:39:23

ВАШИНГТОН. /Reuters/. Ж.Байдены засаг захиргаанаас Украин улсад үзүүлэх АНУ-ын цэргийн тусламжийн дараагийн багц 1 тэрбум ам.долларт хүрэх төлөвтэй байгаа бөгөөд цар хүрээний хувьд өнөөг хүртэл үзүүлээд буй тусламжуудаас хамгийн том нь болохоор байна.


АНУ тусламжийн талаар даваа гарагт зарлах төлөвтэй байгаа ч Ерөнхийлөгч Ж.Байден гарын үсэг зурахаас өмнө тусламжийн хэмжээ, агуулга өөрчлөгдөж магадгүй хэмээн мэдээлэлд ойр эх сурвалжийн мэдээллээс иш татан “Reuters” агентлаг мэдээлэв.


Мэдээллийн дагуу багцад “HIMARS” хөдөлгөөнт пуужингийн систем, “NASAMS” агаарын довтолгооноос хамгаалах системийн сум, М113 хуягт тээвэрлэгч зэрэг багтжээ.


Цагаан ордон цэргийн тусламжийн багцын талаар тайлбар өгөхөөс татгалзсан байна.


ОХУ, Украины дайн эхэлснээс хойш АНУ Украинд 8.8 тэрбум ам.долларын тусламжийг үзүүлжээ.   

Related news