ХОВД: Оны эхний долоон сард 900 гаруй эх амаржжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
Ховд /МОНЦАМЭ/. 2022 оны эхний долоон сарын байдлаар Ховд аймагт 967 эх эсэн мэнд амаржиж, 967 хүүхэд төрсөн байна. Үүний 505 нь эрэгтэй, 462 нь эмэгтэй хүүхэд юм.
Судалгаанаас үзэхэд, 2022 оны эхний долоон сарын
байдлаар давхардсан тоогоор 5 хүртэлх насны 39.953 хүүхэд эрүүл мэндийн идэвхтэй хяналтад хамрагдсан. Үүнээс туранхай 69, тураалтай 42,
өсөлтийн хоцрогдолтой 22 хүүхэд байжээ.