Монголын нутгаар дайруулан газрын тос, хийн хоолой барихыг дэмжиж байгаагаа илэрхийлэв

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
khulan@montsame.gov.mn
2022-09-16 14:12:31

САМАРКАНД. /Reuters/. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-аас БНХАУ руу Монголын нутаг дэвсгэрээр дайруулан газрын тос, байгалийн хийн хоолой барихыг дэмжиж байгаагаа илэрхийлэв.


Узбекистаны Самарканд хотноо болж буй Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын /ШХАБ/ дээд түвшний уулзалтын хүрээнд болсон Монгол, Орос, Хятадын төрийн тэргүүн нарын гурван талын зургаадугаар уулзалтын талаар “Ройтерс” агентлаг онцолжээ.


Тус агентлагийн мэдээлснээр, “Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-аас БНХАУ руу Монголын нутгаар дайруулан газрын тос, байгалийн хийн хоолой барихыг дэмжиж байгаагаа ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин, БНХАУ-ын дарга Ши Жиньпин нартай гурван талын уулзалт хийх үеэрээ илэрхийлжээ”.


Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн дэмжиж буй тус саналын талаар хэлэлцэж байгаагаа Ерөнхийлөгч В.Путин есдүгээр сарын эхээр илэрхийлж байсан гэдгийг дээрх мэдээнд мөн дурдсан байна. 

Related news