СҮХБААТАР: Аймгийн нэгдсэн эмнэлэгт автомашин хүлээлгэж өглөө

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2022-09-21 09:19:41

Сүхбаатар /МОНЦАМЭ/. Эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанар хүртээмжийг нэмэгдүүлэх, эмч, ажилчдын ажиллах таатай орчин нөхцлийг бүрдүүлэх ажлын хүрээнд аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсаны дагуу аймгийн Нэгдсэн эмнэлэгт хоёр төрлийн автомашиныг хүлээлгэн өглөө.


Орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалт 75 сая төгрөгөөр Япон улсад үйлдвэрлэсэн 10 хүний суудалтай HICE болон Prius 30 маркийн автомашиныг түргэн тусламжийн дуудлагын үед ашиглах зориулалтаар олгожээ.


Аймгийн Нэгдсэн эмнэлэг төв дотор дуудлагын дөрөв, алсын дуудлагад явдаг дөрвөн автомашинтай бөгөөд 2018 оноос хойш автомашины парк шинэчлэл хийгээгүй аж.

Related news