Монгол, Австрали дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойд зориулсан маркийн нээлт

ФОТО МЭДЭЭ
gerelzurag3@montsame.mn
2022-09-23 16:49:19

Улаанбаатар /МОНЦАМЭ/. “Монгол Улс, Австралийн Холбооны Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жил” сэдэвт марканд Жаргалант Хайрханы бэлд, Хүйсийн говьд бэлчиж буй янзагаа дагуулсан Монгол бөхөн, Австралийн Улуру хэмээх аварга хадан цохионы энгэрт үр төлөө бойжуулж буй Улаан имжийг дүрсэлжээ.