Казахстаны Анхны Ерөнхийлөгчийн өдрийг төрийн баяр наадмын жагсаалтаас хасжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
Jargal.d@montsame.mn
2022-09-29 14:53:24

АСТАНА. /RIA Novosti/. Казахстаны Анхны Ерөнхийлөгчийн өдрийг төрийн баяр наадмын жагсаалтаас хасах тухай хуульд Ерөнхийлөгч Касым-Жомарт Токаев гарын үсэг зурлаа гэж түүний хэвлэлийн алба мэдээлжээ.


12 дугаар сарын 1-нд тэмдэглэдэг Анхны Ерөнхийлөгчийн өдрийг төрийн баяр наадмын тооноос хасах талаарх хэм хэмжээг өмнө нь Мажилис буюу парламентын доод танхимын депутатууд кино, соёл урлаг, баярын өдрүүдийн тухай хуулийн төслийг хэлэлцэх үед танилцуулсан байна. Парламентын гишүүд энэ өдрийг Төрийн бэлгэдлийн өдөр, Талархлын өдөр зэрэг нийгмийн учир холбогдолтой өдрүүдтэй адилтгаж тодорхойлохыг санал болгожээ. Казахстанд төрийн баярын наадмыг тэмдэглэдэг өдрүүдээр хөдөлмөрийн хууль тогтоомжийн дагуу бүх нийтээр амардаг байна.


Казахстаны анхны Ерөнхийлөгчийн өдрийг тус улсад 2012 оноос тэмдэглэж иржээ. Энэхүү өдрийг анхны төрийн тэргүүн Нурсултун Назарбаевын тус улсад байгуулсан гавьяаг хүлээн зөвшөөрч, тэмдэглэх зорилгоор бий болгосон байна. Түүнийг Ерөнхийлөгч байх он жилүүдэд 12 дугаар сарын 1-нд Казахстаны бүх бүс нутагт баярт зориулсан ёслолын хурал, спортын тэмцээн, соёлын арга хэмжээ зохиодог байв.


Назарбаев Казахстан улсыг 30 шахам жил удирдсан бөгөөд 2019 оны гуравдугаар сарын 20-нд төрийн тэргүүний албан тушаалаа өгч, Сенатын танхимын дарга асан Касым-Жомарт Токаев шинэ Ерөнхийлөгч болсон билээ. 


Related news