АНУ-ын дэд Ерөнхийлөгч Камала Харрис БНСУ-д айлчилж байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ankhbayar.abr@yahoo.com
2022-09-29 14:36:18

СӨҮЛ. /Yonhap/. АНУ-ын дэд Ерөнхийлөгч Камала Харрис тусгай онгоцоор пүрэв гаргийн 10:20 цагт Кёнгидо муж дахь АНУ-ын цэргийн баазад хүрэлцэн очжээ.


Ийнхүү дөрвөн жил зургаан сарын дараа АНУ-ын дэд Ерөнхийлөгч БНСУ-д айлчилж байгаа нь энэ юм.


К.Харрис пүрэв гаргийн өглөө БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёлд бараалхах бөгөөд уулзалтаар талууд АНУ-ын “инфляцыг бууруулах тухай хууль”-д БНСУ-д үйлдвэрлэсэн цахилгаан автомашиныг гадуурхсан асуудал болон Умард Солонгосын цөмийн асуудлуудыг голчлон хэлэлцэх аж.


АНУ-ын дэд Ерөнхийлөгч К.Харрис 27-ны өдөр Япон улсад БНСУ-ын Ерөнхий сайд Хан Док Су-тай уулзах үеэрээ “инфляцыг бууруулах тухай хууль”-ийн талаарх Өмнөд Солонгосын санаа зовнилыг Америк ойлгож байна гээд энэ асуудлаар зөвшилцөх болно гэдгээ хэлжээ.


К.Харрис БНСУ-ын Ерөнхийлөгчтэй уулзахаас гадна тус улсын эмэгтэй төлөөлөгчидтэй уулзалт хийж, хоёр Солонгосын хооронд орших Панмүнжомд зочилж, пүрэв гаргийн орой БНХАУ-ыг зорино.   

Related news