Өмнөд Солонгост газар доор харанхуй материйг судлах лаборатори байгуулжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ШИНЖЛЭХ УХААН
Jargal.d@montsame.mn
2022-10-06 10:21:08

СӨҮЛ. /TASS/. БНСУ-д харанхуй матери болон нейтрино гэх зэрэг физикийн үндсэн бөөмсийг судлах газар доорх лабораторийг 1000 метрийн гүнд байгуулжээ. 


Уг лабораторийг нээх ёслол лхагва гарагт болсон талаар тус улсын Шинжлэх ухаан, мэдээлэл, харилцаа холбооны технологийн яам мэдээлсэн байна. 


"Amy Lab" лаборатори нь Ганвондо мужийн уулын нэрээр нэрлэгдсэн бөгөөд түүний доор байрладаг. Талбай нь 3000 орчим хавтгай дөрвөлжин метр ба энэ үзүүлэлтээрээ газар доорх шинжлэх ухааны байгууламжуудын дунд дэлхийд зургаадугаарт бичигдэж байна гэж тус яам онцолжээ.


"Чосон ильбо" сонинд мэдээлснээр, энэ нь тус улсын газрын хамгийн гүнд орших лаборатори юм. Газар доор байрлуулах нь гадны дуу чимээг багасгах зорилготой юм. Эрдэмтэд ирэх жилээс харанхуй матери, эгэл бөөмсийг судалж эхэлнэ.


БНСУ-ын Суурь шинжлэх ухааны хүрээлэн оролцсон энэхүү төсөлд 2017 оноос хойш 30.8 тэрбум воны (21.6 сая ам.доллар) хөрөнгө оруулжээ.


Related news