Туркийн цэргүүд хөл бөмбөгийн ДАШТ-ий аюулгүй байдлыг хангана

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
Jargal.d@montsame.mn
2022-10-06 14:11:39

АНКАРА. /Anadolu/. Туркийн парламент “Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний бамбай” нэртэй ажиллагааны хүрээнд цэргийн алба хаагчдыг Катарт зургаан сар үүрэг гүйцэтгүүлэх тухай Ерөнхийлөгчийн зарлигийн төслийг лхагва гаргийн орой баталжээ. 


Хөл бөмбөгийн ДАШТ 2022 оны 11 дүгээр сарын 21-нээс 12 дугаар сарын 18-ны өдрүүдэд Катар улсад болно. Аварга шалгаруулах тэмцээнд дэлхийн өнцөг булан бүрээс 1 сая гаруй хөгжөөн дэмжигч ирэх төлөвтэй байна.


Зарлигийн дагуу “Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний бамбай” ажиллагааг спортын үйл ажиллагааг аюулгүй явуулах зорилгоор Катар улсын Зэвсэгт хүчин болон тус улсын Засгийн газраас урьсан улсуудтай хамтран гүйцэтгэнэ.


Тодруулбал, ажиллагаанд оролцогч орнууд Катарын нутаг дэвсгэрт янз бүрийн аюул занал, тэр дундаа терроризмын эсрэг шаардлагатай арга хэмжээг авна. 


Энэхүү ажиллагааг Катарын Засгийн газраас Турк зэрэг найрсаг болон холбоотон орнуудад хандсан хүсэлтийн үндсэн дээр зохион байгуулж байгаа аж. 

Related news