АНУ-д "Иан" хар салхины улмаас амиа алдагсдын тоо 110-д хүрчээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
ankhbayar.abr@yahoo.com
2022-10-06 15:12:55

ВАШИНГТОН. /Xinhua/. “Иан” хар салхи АНУ-ыг дайран өнгөрсний улмаас амиа алдагсдын тоо лхагва гаргийн байдлаар 110-д хүрсэн бөгөөд Флорида мужийн зүүн өмнөд хэсэгт 300 мянга орчим хэрэглэгч цахилгаангүй хэвээр байна.


Тодруулбал, есдүгээр сарын 28-ны өдөр “Иан” хар салхи Флорида мужийн баруун өмнөд эргийг дөвөвдүгээр түвшний хүчтэй дайран өнгөрсөн ба хүчтэй шуурга, үерийн улмаас олон тооны байшин, дэд бүтэц, тээврийн хэрэгсэл, завь гэх мэт зүйлсүүдийг сүйтгэжээ.


Мөн есдүгээр сарын 30-ны өдөр хар салхи Атлантын далайгаас Өмнөд Каролина мужид нэгдүгээр зэрэглэлийн хүчтэй дайран өнгөрсөн байна.


Улмаар хар салхины улмаас Флорида мужид 105 хүн, Хойд Каролина мужид таван хүн нас барсан ба амиа алдагсдын ихэнх нь усанд живж нас баржээ.


АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден лхагва гарагт Флорида мужийн Форт Майерс хотод хүрэлцэн ирж, гамшгийн нөхцөл байдалтай танилцах үеэрээ тус мужийг бүрэн сэргээн босгоход хэдэн жилийн хугацаа шаардлагатай хэмээн хэлсэн.


Тус улсын “Core Information Consulting” компанийн гаргасан тооцоогоор Флорида мужид даатгуулсан эд хөрөнгийн хохирол 47 тэрбум ам.долларт хүрч магадгүй гэв.


Энэ нь тус мужийн түүхэнд хамгийн их хохирол амссан байгалийн гамшиг болж байна.         

Related news