АНУ Сирийн хойд нутагт "ЛУ"-ын гурван толгойлогчийг устгаснаа мэдэгджээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
Jargal.d@montsame.mn
2022-10-07 10:30:34

ВАШИНГТОН. /RIA Novosti/. Америкийн цэргүүд Сирийн хойд нутагт агаарын шинэ цохилт өгч, террорист “Лалын улс” /ЛУ/ бүлэглэлийн толгойлогчдыг устгасан тухай АНУ-ын төв командлал пүрэв гарагт мэдээлжээ. 


Агаарын цохилтыг пүрэв гарагт Сирийн цагаар оройн 6 цаг 32 минутийн орчимд өгч, Сири дэх “ЛУ”-ын толгойлогчийн орлогч Абу-Хашума аль-Умави, хоригдлуудыг хариуцдаг Абу Муад аль-Кахтани гэгч нарыг устгасан байна. 


Хэвлэл мэдээллийн хэрэгслүүдэд эх сурвалжуудаас эш татан мэдээлснээр, АНУ-ын командлал байнуудын талаарх тагнуулын мэдээлэл цуглуулахад 1000 гаруй цаг зарцуулсан байна. Энгийн иргэдийн дунд хохирол учраагүй аж.


Сирид явуулсан бас нэг ажиллагааны үеэр “ЛУ”-ын террорист үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэхийн тулд зэвсэг, дайчдыг нийлүүлдэг байсан уг бүлэглэлийн террорист Раккан Вахид аль-Шаммриг устгасан тухай Пентоган лхагва гарагт мэдэгджээ.


Related news