Ж.Байден “Хорийн бүлэг”-ийн уулзалтын үеэр В.Путинтэй уулзахыг үгүйсгэсэнгүй

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ankhbayar.abr@yahoo.com
2022-10-07 11:19:56

ВАШИНГТОН. /AFP/. АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден “Хорийн бүлэг”-ийн орнуудын дээд хэмжээний уулзалтын үеэр ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путинтэй уулзах магадлалыг үгүйсгээгүй байна.


Тодруулбал, пүрэв гарагт сэтгүүлчид Ж.Байденаас дээрх уулзалтын үеэр В.Путинтэй шууд яриа хэлэлцээ хийх эсэх талаар асуухад тэрбээр “Бид энэ талаар тухайн үед нь ярих болно” хэмээн хариулжээ.


Цагаан ордон ч өмнө нь хоёр орны удирагчийн тус уулзалтыг үгүйсгээгүй бөгөөд хэрэв В.Путин “Хорийн бүлэг”-ийн орнуудын дээд хэмжээний уулзалтад оролцвол Украины Ерөнхийлөгч В.Зеленский ч мөн оролцох ёстой гэж мэдэгдсэн.   


“Хорийн бүлэг”-ийн орнуудын дээд хэмжээний уулзалт 11 дүгээр сарын 15,16-ны өдрүүдэд Индонезийн Бали аралд зохион байгуулагдана. Индонези улс нь энэ удаагийн хурлын даргалагчаар ажиллаж байна.

 

Related news