СҮХБААТАР: Намрын нөхөн тарилтаар 30-40 мянган мод тарина
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
Сүхбаатар /МОНЦАМЭ/. Өнгөрсөн хавар аймгийн хэмжээнд 100 гаруй мянган мод
тарьсан. Модны ургалт 88 хувьтай байна гэж аймгийн БОАЖГ-аас мэдээллээ. Бүх
нийтээр мод тарих өдрийн хүрээнд намрын нөхөн тарилтаар 30-40 мянган модыг нэмж
тарихаар төлөвлөжээ.
Уг ажилд сумд, ААНБ
болон айл өрх, иргэд оролцоно. Монгол Улсын Ерөнхийлөгчийн уриалгатай
холбоотойгоор орон нутагт мод тарих ажил сүүлийн 2-3 жилд эрчимжсэн. Ялангуяа айл
өрх, иргэд энэ ажилд түүчээлэн оролцож байгааг онцоллоо.
"Тэрбум мод" үндэсний
хөдөлгөөний хүрээнд 2030 он хүртэл тарих 10 сая модыг сумдад хуваарилжээ. Баруун-Урт,
Эрдэнэцагаан, Сүхбаатар сум хамгийн их буюу тус бүр 1,8 сая мод тарих бөгөөд энэ
нь уул уурхайн үйл ажиллагаа идэвхтэй явагддагтай холбоотой аж. Үлдсэн найман
сум нь 130-820 мянган мод тарина.