ХОВД: Цементийн орцын 80 хувийг бүрдүүлэгч чулуунцар гарган авна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2022-10-11 18:16:33

Ховд /МОНЦАМЭ/. Эко цементийн үйлдвэр байгуулах ажил төлөвлөгөөний дагуу явж байна.


Өнөөдөр тус үйлдвэрийн чулуунцар үйлдвэрлэх хэсэг ашиглалтад орж, чулуунцрын зуух галлах ёслол боллоо.
Зуухыг галласнаар цементийн орцын 80 хувийг бүрдүүлэгч чулуунцар гарган авах боломж бүрдсэн байна.


Цементийн үйлдвэрийг ирэх сараас бүрэн ашиглалтад оруулж, цемент үйлдвэрлэхээр төлөвлөн ажиллаж байгаа. Уг ажил хэрэгжсэнээр барилгын материалын гол түүхий эд болох цементийн үнэ буурах,  баруун бүсийн цементийн хэрэглээг бүрэн хангах боломж бүрдэх юм.


Ховд аймгийн Буянт сумын нутагт байрлах Эко цементийн үйлдвэрийн чулуунцрын зуухны нээлтийн үйл ажиллагаанд аймгийн удирдлагууд болон салбарын холбогдох төлөөллүүд оролцлоо. 



Related news