Дэлхийн 108 улс орон цаазаар авах ялыг бүрэн халсан байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ИНФОГРАФИК
nyamdavaa@montsame.gov.mn
2022-10-12 15:16:29

ЛОНДОН. /Al Jazeera/. Цаазаар авах ялын эсрэг дэлхийн өдрийг тохиолдуулан олон улсын "Эмнести Интернэшнл" байгууллагаас дэлхийн улс орнуудын цаазаар авах ялын 2021 оны тайланг танилцуулсан байна.


Өнгөрсөн оны байдлаар дэлхийн улс орнуудын гуравны хоёроос илүү нь цаазаар авах ялыг бүрэн халсан байна. Тайланд дурдсанаар 108 улс бүх гэмт хэрэгт, 8 улс дайны үед үйлдэгдсэн гэмт хэргээс бусад хэрэгт тус тус цаазаар авах ялыг халсан байна. 83 улс цаазын ялыг хэвээр хадгалж байгаа боловч түүнээс 28 улс нь сүүлийн 10 жилийн хугацаанд цаазын ялыг ногдуулаагүй байна.


Экваторын Гвинейн Бүгд Найрамдах Улсын Ерөнхийлөгч шинээр батлагдсан эрүүгийн хуульд 2022 оны 9-р сарын 20-ны өдөр гарын үсэг зурснаар тус улс цаазын ялыг хамгийн сүүлд халсан улс болсон байна. Тухайн хууль гурван сарын дараа хэрэгжиж эхэлнэ.




Related news