Энэ онд таван тэрбум гаруй гар утас хаягдал болно

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ТЕХНОЛОГИ
nyamdavaa@montsame.gov.mn
2022-10-18 14:37:51

БРЮССЕЛЬ. /BBC/. Дэлхий даяар энэ онд 5.3 тэрбум гаруй гар утас хаягдана гэж Олон улсын хаягдал цахилгаан, электрон тоног төхөөрөмжийн форум байгууллагаас /WEEE/ судалгаанд үндэслэн танилцуулсан байна.


Дээрх судалгааг дэлхий даяар борлуулагдаж буй цахилгаан болон электрон бараа бүтээгдэхүүний тоо баримт дээр тулгуурлан тооцоолол хийсэн байна. Мөн электрон хог хаягдал нь байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөлөл нь өсөн нэмэгдэж байгааг онцолжээ. Хүмүүс хуучин гар утсаа дахин боловсруулатад шилжүүлэхийн оронд хадгалдаг болохыг судалгаагаар тогтоосон аж.


Дэлхий даяар ойролцоогоор 16 тэрбум гаруй гар утас байдаг. Угаалгын машин, талх шарагч, таблет, компьютер, байршил тогтоох төхөөрөмж гэх зэрэг цахилгаан болон электрон төхөөрөмжийн хог хаягдлын хэмжээ 2030 он гэхэд 74 сая тонноор өсөхийг анхааруулсан байна.

Related news