Жүжигчдийн тоо хоёр дахин буурчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
aizarya@montsame.mn
2016-08-22 04:12:13

Баян-Өлгий аймгийн ХД театрын удахгүй 60 жилийн ойгоо тэмдэглэнэ. Харин нэгэн жарны түүхтэй тус театрт жүжигчид цөөрсөн тухай ахмад хөгжимчин Х.Мурат, түүний гэргий жүжигчин Т.Зейнеп нар ийн шүүмжиллээ.

Х.Мурат,  -Бид хоёр энэ театрт орж ажиллаад дөчин жилийн нүүр үзлээ. Гуч дөчин жилийн өмнө энэ театр хөгжим, найрал дуу, драм, бүжиг гэсэн хэд хэдэн ангитай,  зуун дөч гаруй хүн ажилладаг байсан бол шилжилтийн үе болон нүүдэл суудлын улмаас ажиллагсдын тоо эрс буурсан. Тэр үед дөрвөн жил тутам бүх аймаг хотуудаар явж тоглолт хийдэг байлаа. Эдүгээ 70 орчим хүн ажиллаж боломжийнхоо хэрээр уран бүтээл туурвисаар байна гэсэн бол Т.Зейнеп,

-1990-ээд оноос өмнө театрын үзэгчдийн заал пиг дүүрдэг байсан. Жил бүр томоохон гурван жүжиг бэлтгэн тоглодог, инээдмийн өдөрт зориулсан тоглолтыг үзэгчид олон дахин үзэж сонирхдог байв. Энэ нь уран бүтээлийн чанарт холбоотойн дээр уран бүтээлийн чанар чансаа найруулагчийн гүн гүнзгий мэдлэг, авъяас чадвартай холбоотой юм байна гэж би боддог. Театрт уран бүтээлчийг сонгон авахдаа эхлээд хөдөө сумдаас шилдэг уран сайханчдыг урьж ирүүлээд театрын захиргаа, дараа нь аймгийн уран сайхны зөвлөл сонгон шалгаруулж аваад, элссэн хүнийг хэдэн сарын турш дагалдангаар ажиллуулан, дахин шалгаруулж байж жинхэлдэг байсан гэж ярилаа.         

 Ш.Айзаря

Related news