Үерт өртөгсдөөс өвлийн сууцгүй 100 гаруй өрх байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
aizarya@montsame.mn
2016-08-22 04:25:57

Баян-Өлгий аймагт тулгамдаад байгаа нэг асуудал бол өнгөрсөн сард болсон байгалийн гамшигт өртсөн иргэдийн өвөлжилтийн асуудал болоод байна.

Тэд ундны ус, цахилгаан эрчим хүчээр өнөө маргааш хангагдахаар боллоо. Янз бүрийн чиглэлээр тэдэнд тусламж ирсээр байгааг шударгаар тарааж байна. Харин 361 өрх янз бүрийн хэмжээнд хохирол үзсэнээс 105 нь өвлийн сууцгүй болсон тул Өлгий сумын удирдлагууд анхаарлаа төвлөрүүлээд байна.

Баян-Өлгий аймагт зуны улирал богинохон байдгийн дээр дам яриагаар зарим газарт тарвага ичих, аяны шувууд халуун орон руугаа буцах хандлагатай байгаа нь өвөл эрт эхлэх, хүйтрэхийн шинж байж магадгүй гэж нутгийн иргэд ярьж байна

Нийт албан байгууллага, ялангуяа сургууль, хүүхдийн цэцэрлэг, эмнэлгүүд бэлтгэлээ яаравчлан хийж байна. Хотынхны үндсэн бэлтгэл дулаан, цахилгаан, усны асуудал болохоор «Эрчим», «Суат» компани, цахилгаан шугам сүлжээний газрын дарга, захирлуудтай өдөр тутам харилцаж эдгээр суваг шугамнуудын засварыг чанартай хийх арга хэмжээ авч байна.

Ш.Айзаря

Related news