ХОВД: Цемент үйлдвэрлэх хэсэг хоногт 1200-1300 тонн цемент үйлдвэрлэнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2022-10-28 12:57:13

Ховд /МОНЦАМЭ/. Ховд аймагт шинээр барьсан Эко цементийн үйлдвэрийн цемент үйлдвэрлэх хэсэг өнөөдөр ашиглалтад орлоо.


Мэргэжилтнүүдийн хэлж байгаагаар цeмeнтийн үйлдвэр нь чулуунцар үйлдвэрлэх хэсэг, цемент үйлдвэрлэх хэсэг гэсэн хоёр хэсгээс бүрдэнэ.

Баруун бүсийн аймгуудын цементийн хэрэгцээг хангах зорилготой Ховд эко цементийн үйлдвэр энэ оны 10 дугаар сарын эхээр чулуунцар үйлдвэрлэх хэсгээ ашиглалтад оруулж зуухаа галласан. Тэгвэл өнөөдөр цемент үйлдвэрлэх хэсгээ мөн шинээр ашиглалтад орууллаа.  

Цемент үйлдвэрлэх хэсэг нь хоногт 1200-1300 тонн цемент үйлдвэрлэнэ. Үйлдвэрлэсэн цементээ задгай болон нэг тонн, 50 кг-аар савлах гэсэн гурван хэлбэрээр хэрэглэгчдэд бүтээгдэхүүнээ хүргэхээр төлөвлөжээ.

Үйлдвэрт ашиглаж байгаа олон тоног төхөөрөмж бий. Үүнээс онцлоход, цементийн тээрэм нь 3.8 диаметртэй, 13 метр урттай.  100 тонн цагийн хүчин чадалтай бөмбөлөгт тээрэм ашиглан ийнхүү цементээ  үйлдвэрлэж, боловсруулж эхэллээ. Түүнчлэн цементийг 50 кг-аар савлах зориулалттай машин нь 90 тонн цагийн хүчин чадалтай.  


Ийнхүү орон нутагтаа цемент үйлдвэрлэж, тун удахгүй (
ирэх 7 хоногоос) зах зээлд борлуулах, худалдаанд гаргах боломжтой болж байна.  

Өнөөдрийн байдлаар Ховд аймагт цемент 30-35 мянган төгрөгийн үнэтэй, олдоц муу байна. Энэ байдал нь хомсдол бий болгож барилга бүтээн байгуулалтын ажил удаашрах, цаашлаад зогсонги байдалд орох эрсдэлтэй ажТэгвэл Ховд аймаг цементээ үйлдвэрлэх боломжтой болсноор цементийн үнэ буурах, ажлын байр нэмэгдэх, барилгын ажлын бүтээмж өргөжих гээд олон давуу тал бий болно гэж албаныхан үзэж байна.

Related news