Австралийн холбооны улсын Эрдэс баялгийн сайд Маделин Кингтэй уулзав

МОНГОЛЫН МЭДЭЭ | УУЛ УУРХАЙ
oyundelger@montsame.gov.mn
2022-11-04 09:03:26

Улаанбаатар /МОНЦАМЭ/. “Олон улсын уурхай ба эрдэс баялгийн бага хурал, үзэсгэлэн”-д оролцож буй УУХҮ-ийн сайд Ж.Ганбаатар Австралийн Эрдэс баялгийн сайд Маделин Кингтэй уулзав.


Уулзалтын үеэр тэрбээр Монгол Улс болон Австрали Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ой тохиож байгааг дурдаад, хамтын ажиллагаа уул уурхайн салбарт өргөжин тэлж буйд сэтгэл хангалуун байгаагаа илэрхиийлжээ.


Тус улсын Эрдэс баялгийн сайд Маделин Кинг Геологи, хайгуул, хөрөнгө оруулалтын салбарт Австралийн Гео-шинжлэх ухааны байгууллага зэрэг холбогдох байгууллагатай хамтран ажиллахад дэмжлэг үзүүлэхээ мэдэгдсэн байна.

Түүнчлэн Сайд Ж.Ганбаатар Маделин Кинг сайдыг Монгол Улсад өөрийн тааламжтай үедээ айлчлахыг урьсныг УУХҮЯ мэдээллээ. 

Related news