Баян-Өлгийн сурагчид монгол хэл, нийгэм судлалын хичээлээр тааруу үнэлгээ авдаг

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
aizarya@montsame.mn
2016-08-23 14:41:22

Өнгөрсөн хичээлийн жилийн дүн, сорилоор Баян-Өлгий аймгийн боловсролын байгууллага хорин нэгдүгээр байраа хадгалсанд тус аймгийнхан сэтгэл дундуурхан байна.

Аймгийн боловсрол, соёлын газар нь ЕБС-ийн сурагчдын сурлагын чанарыг ахиулах талаар өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд олон талын арга хэмжээ авч хэрэгжүүллээ. Боловсролын салбарын ажлыг тоон үзүүлэлтээр үнэлэх боломжгүй ч тус аймгийн сурагчдын сорилын шалгалтын дүн өмнөх онуудынхаас хэдэн пунктээр ахисныг харуулав. Энэ бол аажмаар өсөх найдвар төрүүлэв.

Хос хэлний сургалттай тус аймгийн сурагчид монгол хэл, нийгэм судлалын хичээлээр сүүлдээд байгаа аж. 1-5 дугаар ангийнхан казах хэл дээр, тэрнээс дээшээ монгол хэл дээр хичээллэдэг. Сорилын үед асуултыг бүрэн ойлгоогүйгээс хожимддог явдал бий. Харин хүүхэд бүрийг хөгжүүлэх цөм хөтөлбөр үр дүнгээ өгнө гэдэгт багш нар бүрэн найдаж байгаа ажээ.

Ш.Айзаря

 

Related news