Барилгачид нэгэндээ байшин барьж өгөхөөр ажиллаж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
mishigsuren@montsame.mn
2016-08-23 14:43:05

Өмнөговь аймгийн барилгачид нэг өндөр настандаа шинэ байшин барьж өгөхөөр ажиллаж байна.

Монгол Улсад барилгын салбар үүсч хөгжсөний 90 жилийн ой энэ жил тохиож байгаа билээ. Тухайн ойг тохиолдуулан Өмнөговь аймгийн Барилгачдын холбоо санаачлан, 16 настайгаасаа барилгын салбарт ажилласан өдгөө 64 настай Н.Өлзийхүү гуайд 5х7 харьцаатай шинэ орон сууц барьж өгч байгаа ажээ. Усан сандаа ойрхон  шинэ газар дээр уг орон сууцыг барьж байгаа юм байна. 

Тус аймагт үйл ажиллагаа явуулдаг барилгын компаниуд дээрх барилгын материалуудыг хандивласан байна. Харин барилгын салбарын дунд үеийнхэн бүтээн байгуулалтыг нь хийж байгаа ажээ.

Мөн өндөр настан н.Ишигхүүгийн хуучин орон сууцыг засварлан цэвэр, бохирын шугамд холбож өгөх юм байна. Ийнхүү барилгын салбар үүсч хөгжсөний 90 жилийн ойгоо Өмнөговийн барилгынхан бүтээлчээр угтаж байна.

Өмнөговь аймаг Д.Мишигсүрэн

Related news