Дэлхийд нэн ховор соотон алагдаага Өмнөговьд байдаг

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
mishigsuren@montsame.mn
2016-08-23 15:06:47

Дэлхийн хэмжээнд нэн ховор гэж үздэг соотон алагдаага Өмнөговь аймгийн Гурвантэс сумын нутаг Тост, Тосон бумын нурууны өмнөд хэсгийн цөлд байдаг ажээ.

Цоохор ирвэстэй эн зэрэгцэн гадаадын жуулчдын харахыг хүсдэг энэхүү амьтныг нэн ховор гэдгийг хүмүүс тэр бүр мэддэггүй гэж "Гайхамшигт говь" аялал жуулчдын холбооны тэргүүн Х.Түмэндэлгэр ярьж байна.

Дэлхийн хэмжээнд устаж болзошгүй ангилалд ордог соотон алагдаагыг үнэхээр ховор хэмээн судлаачид үзэн нэг харахсан хэмээн мөрөөддөг гэнэ.

Өмнөговь аймаг Д.Мишигсүрэн

Related news