Боловсролын сэтгэл зүйчдийг мэргэшүүлэх 4 дэх удаагийн сургалт эхэллээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Боловсролын ерөнхий газар, НҮБ-ын Хүүхдийн сан, Монголын сэтгэл зүйчдийн нийгэмлэг хамтран боловсролын сэтгэл зүйчдийг мэргэшүүлэх 4 дэх ээлжийн 45 хоногийн сургалтыг энэ сарын 7-ноос эхлүүллээ.
Энэхүү
сургалтад хоёр удаагийн сонгон шалгаруулалтад
материалаа ирүүлсэн 204 хүнээс шалгарсан 92 сэтгэл зүйч хамрагдаж байна.
Сургалтад
оролцогчид нийт дөрвөн долоо хоногийн танхимын сургалтад хамрагдаж, хоёр долоо хоног
ерөнхий боловсролын сургуулиудад дадлага хийх юм.
ЕБС-д мэргэжлийн сэтгэл зүйч ажиллуулах нь хүүхдийн оюун ухаан, бие бялдрын хоцрогдлыг эрт илрүүлж хөгжүүлэх, сэтгэл зүйн тулгамдаж буй асуудлыг илрүүлэх, бэрхшээлтэй асуудлуудыг шийдвэрлэхэд нь туслах, багш, эцэг эхэд зөвлөгөө өгөх, гэр бүл, сургууль дээр үүссэн зөрчил зөрөлдөөнийг шийдвэрлэхэд нь мэргэжлийн туслалцаа үзүүлэх, ялангуяа хүүхдийг шилжилтийн эмзэг үеэ зөв даван туулахад нь тусалж, элдэв муу зуршилд өртөхөөс нь сэргийлэх зэрэг олон чиглэлээр дэвшил гарч нийгэм бүхэлдээ сэтгэл зүйн хувьд эрүүлжихэд тустай юм.