БАЯН-ӨЛГИЙ: Өлгий-Алматы чиглэлд автобус үйлчилж эхэлнэ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
БАЯН-ӨЛГИЙ: Монгол Улсын "Цэнгэл транс", Бүгд Найрамдах Казахстан Улсын "Шыгыс транс" компаниуд энэ сарын 17-ны өдрөөс Өлгий-Алматы чиглэлд улс хоорондын зорчигч тээврийн үйлчилгээ үзүүлж эхэлнэ.
Автобус долоо хоног бүрийн лхагва, бямба гарагт хоёр талаас (Баян-Өлгий аймгийн Өлгий хот, Казахстан Улсын Алматы хот) зэрэг гарах аж. Тухайн чиглэлийн автобусаар Казахстан Улсын Өскемен, Талдыкорган хот орох иргэд ч зорчих боломжтой аж.
Өмнө нь дээрх чиглэлд хувь хүмүүс таксины үйлчилгээ үзүүлж байсан. Ийнхүү хоёр улсын эрх бүхий байгууллагуудын зөвшөөрлөөр том оврын автобус явж эхэлснээр иргэд улс хооронд найдвартай тээврийн хэрэгслээр зорчих боломж бүрдэж байна.
Харин иргэдийн хувьд зорчих тасалбараа Баян-Өлгий аймгийн Авто тээврийн төв дээр ирж бичүүлэх боломжтой ажээ.