Хятадын баруун хойд нутгаас Тан гүрний үеийн Буддагийн баримал олджээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СОНИН ХАЧИН
Jargal.d@montsame.mn
2022-12-19 10:48:20

БЭЭЖИН. /Xinhua/. Хятадын Нийгмийн шинжлэх ухааны академийн Археологийн хүрээлэнгийн мэргэжилтнүүд тус улсын баруун хойд нутагт орших Сиань хотоос Тан гүрний (618-907) үеийн Буддагийн баримлуудыг илрүүлжээ.


Хятадын мэргэжилтнүүд шавар, чулуугаар урласан баримлуудтай таарсан бөгөөд ихэнх нь эмтэрч гэмтсэн байсан байна. Эрдэмтэд нийтдээ 680 гаруй эртний баримал, баримлын хэлтэрхийг газар доороос гаргаж авчээ. Малтлагыг 1.5 мянган жилийн тэртээ Зүүн Азийн хамгийн том захуудын нэг байсан газарт хийсэн байна. 


Олдворуудын зарим нь алтадмал, будаж хээлсэн байжээ. Тан гүрний үед уг газар нь уран баримлын дэлгүүрийн агуулах байсан гэж нутгийн эрдэмтэд үзэж байгаа аж. Бүх баримлыг улсын сан хөмрөгийн нэгэнд байрлуулсан бөгөөд цаашид нарийвчлан судална гэж Хятадын Нийгмийн шинжлэх ухааны академийн Археологийн хүрээлэн мэдээлжээ. 


Related news