СЭЛЭНГЭ: Сэлэнгэ аймгийн охидын баг Алтан цомын эзэд боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2022-12-27 16:39:24

Сэлэнгэ/МОНЦАМЭ/.U14 Волейболын Улсын аварга шалгаруулах тэмцээнийг Сэлэнгэ аймгийн Мандал суманд энэ сарын 21-26-ны өдрүүдэд амжилттай зохион байгууллаа.

 

Энэ удаагийн Улсын аваргын тэмцээнд 19 аймаг, 7 дүүргийн 121 багийн 1200 гаруй тамирчид оролцож, хурд хүчээ сорин өрсөлдсөн байна.

 

13-14 насны улсын аварга шалгаруулах волейболын тэмцээн маш өрсөлдөөн дунд болж өндөрлөсөн аж. Ингээд эмэгтэй тэргүүн байрт н.Анар ахлагчтай д Сэлэнгэ аймгийн шигшээ багийн охид аваргын алтан медаль, Алтан цомын эзэд  боллоо. Тус тэмцээнд нийт 62 эмэгтэй баг оролцсон байна. Сэлэнгэ аймгийн охидын багийн дасгалжуулагчаар Спортын мастер багш Ж.Мөнхбаяр, багш Ө.Амартүвшин нар ажилласан аж.

 

Энэхүү U14 Волейболын Улсын аварга шалгаруулах тэмцээнийг Сэлэнгэ аймгийн Биеийн тамир спортын газар, Мандал сумын Засаг даргын Тамгын газар хамтран зохион байгуулж, ерөнхий ивээн тэтгэгчээр Сэлэнгэ аймгийн Волейболын холбооны тэргүүн Ж.Эрдэнэбат, Мандал сумын “Жаврай“ ХХК ажилласан байна. 

Related news