СЭЛЭНГЭ: Дотуур байрны орчин нөхцөлийг сайжруулж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2023-01-05 08:28:07

Сэлэнгэ /МОНЦАМЭ/. Хөдөөгийн малчдын хүүхдүүдийн сурч, боловсрох орчныг сайжруулах. Тэдний хоёр дахь гэр болсон дотуур байрны нөхцөлийг ая тухтай, тавлаг байлгах үүднээс бүтээлч ажлыг хийжээ.

 

Тодруулбал хамгийн олон хүн амтай, Монгол Улсын хамгийн том гэгддэг Сэлэнгэ аймгийн Мандал сумын ЕБ-ын 1-р сургуулийн дотуур байрны багш, ажилчид өөрсдийн нөөц, бололцоондоо тулгуурлан дээрх аяныг өрнүүлж байна.

 

Тэд сурагчдын 1-р улирлын амралтаар дотуур байранд амьдардаг сурагчдын гэрийн даалгавар давтдаг өрөөнд засвар, үйлчилгээ хийжээ.  

 

Мөн дотуур байрны өрөө, тасалгаануудад цэвэрлэгээ, үйлчилгээ хийхийн зэрэгцээ ариутгал, халдваргүйтгэл хийсэн байна.   

Ийнхүү тус сургуулийн дотуур байрны багш, ажилчид, сурагчдад амьдрах ая, тухтай орчин бүрдүүлж, бүтээлчээр манлайлан гар, сэтгэл нийлэн ажиллая аяныг амжилттай өрнүүлж байна.  

Related news