Мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагыг төгсөгчдийн тэтгэлгийг энэ сарын 18-наас олгоно
МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагыг төгсөгчдийн тэтгэлгийг энэ сарын 18-наас эхлэн олгоно гэж Боловсролын ерөнхий газраас мэдээллээ.
2022-2023 оны хичээлийн жилийн нэгдүгээр улиралд мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагыг улсын хэмжээнд 8611 суралцагч төгсөх ажээ.
Монгол Улсын Засгийн газрын 2022 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн 122 дугаар тогтоолын дагуу суралцагчид төгсөхөд нь нэг удаа тэтгэлэг олгохоор заасан. Энэ дагуу суралцагчийн төгсөлтийн үнэлгээ хийх үйл ажиллагаа 2023.01.02-ны өдрөөс эхэлжээ. Улмаар төгсөлт хийсэн тухай бүрд политехник коллеж, мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төвүүдээс ирүүлсэн холбогдох баримт бичиг, цахим системийн мэдээлэлд үндэслэн журмын дагуу тэтгэлгийг олгох юм байна.