"Teach for Mongolia" хөтөлбөрт шалгарсан 16 залуу 7 аймгийн 8 суманд багшилж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
boloroo8136@gmail.com
2023-01-17 10:05:04

Улаанбаатар /МОНЦАМЭ/. “Teach for Mongolia” хөтөлбөрт хамрагдаж буй сургуулиуд туршлага судалж байна.

 

“Teach for Mongolia” нийгэмд үйлчлэх төрийн бус байгууллагаас санаачлан боловсролын тэгш бус байдлыг бууруулах зорилгоор багшаар ажиллах хүсэл, сонирхолтой залуучуудыг сонгон шалгаруулж 2022 оноос хөтөлбөрт хамруулж эхэлсэн. Хөтөлбөрийг чанартай, үр дүнтэй хэрэгжүүлэх үүднээс Боловсролын ерөнхий газар, “Teach for Mongolia” НҮТББ, хөтөлбөрт хамрагдаж буй багш болон сургуультай дөрвөлсөн гэрээ байгуулан хамтран ажиллаж байна.

 

Хөтөлбөрийн хүрээнд өөрийн хүсэл тэмүүлэл, зорилгоо биелүүлэхээр 16 залуу багш 7 аймгийн 8 сумын ерөнхий боловсролын сургуульд ажиллаж байна. Эдгээр залуучуудыг урин ажиллуулж буй сургуулийн удирдах ажилтан болон багш нар харилцан туршлагаа хуваалцаж, бусдын туршлагыг судлан сургалтад хамрагдаж буй юм.



Related news