Дасгалжуулагчийн тэтгэлэгтэй сургалтад хамрагдах боломж

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
erdenebat@montsame.mn
2023-02-08 07:58:27

Улаанбаатар /МОНЦАМЭ/. АНУ, Унгар болон Канад улсад Олон улсын олимпын хороо (ОУОХ)-ны Эв санааны нэгдлийн тэтгэлэгтэйгээр суралцах сургалтуудад хамрагдах боломжийг дасгалжуулагчдад нээлттэйгээр зарлажээ.


МҮОХ-ны дэмжлэгтэйгээр Монголын туялзуур сэлмэний дасгалжуулагч Г.Халиунаа АНУ-ын ҮОХ, АНУ-ын Дэйлвэрийн их сургуулийн хамтарсан “Олон улсын дасгалжуулагчийн сертификат олгох” сургалтад суралцаж байгаа бол Монголын каное каякийн спорт холбооны дасгалжуулагч Н.Батхишиг цахим сургалтад хамрагдаад байна.


Мөн Унгар улсын спортын шинжлэх ухааны их сургуулийн дасгалжуулагчийн гурван сарын хугацаатай тэтгэлэгт хөтөлбөрт Монголын хөлбөмбөг, жүдо, туялзуур сэлмэний дасгалжуулагчид амжилттай суралцаж төгссөн юм байна. Сургалт англи, франц хэл дээр цахимаар явагдах аж.

Related news