Тариалангийн үрийн буудайн 30, ногооны үрийн үнийг 80 хувиар хөнгөлөх шийдвэр гаргав
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар хаврын тариалалтын үрийн буудайн үнийг 30, ногооны үрийн үнийг 80 хувиар хөнгөлөх шийдвэр гаргалаа.
“Тариалангийн үрийн
буудайн үнийг олон жил хөнгөлсөн бол ногооны үрийн үнийг сүүлийн 2 жил хөнгөлсөн
байгаа. Монгол Улс 3 жилийн өмнө хүнсний ногоогоо тариалан дотоодын хангамжийн
30-40 хувийг хангаж байсан бол энэ жил дотоодын ургацаараа 73 хувийг хангасан”
үр дүнг ХХААХҮ-ийн сайд Х.Болорчулуун мэдээлэв.
Тэрбээр, “Хүнсний хангамж аюулгүй байдлын тухай УИХ-ын тогтоолын хэрэгжилтийг хангах хүрээнд хөдөө аж ахуй, хүнсний чиглэлээр бизнес эрхлэгчдэд зээлийн хүүний татаас олгох, ингэхдээ 36 дугаар тогтоолын хүрээнд, Монголбанкны бодлогын хүү 2 хувиар нэмэгдсэн учир 10.65 байсан хувийг 13 болгосон”-ыг дуулгасан юм.