“Harley-Davidson” мотоциклийн ховор загварыг үнэ хаялцуулжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СОНИН ХАЧИН
Jargal.d@montsame.mn
2023-02-13 12:04:25

ЛАС-ВЕГАС. /AP/. АНУ-ын алдарт “Harley-Davidson” мотоциклийн ховор загвар 1 сая шахам ам.долларын үнэ хүрч, дуудлага худалдаанд хамгийн өндөр үнээр зарагдсан мотоцикл болжээ. 


1908 онд үйлдвэрлэсэн уг мотоциклийг Лас-Вегаст болсон дуудлага худалдаагаар 935 мянган ам.доллароор (дуудлага худалдааны хураамжийг оруулаад) худалдсан байна. Одоо 12 ширхэг үлдсэн гэж үзэж байгаа энэ загвар нь тусгай никелиэр бүрсэн түлшний савыг их биед бэхэлсэн байдгаараа онцлог аж.

Related news