УБТЗ ХНН 383 вагон ачиж, дээд амжилт тогтоов

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2023-02-14 10:11:30

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Улаанбаатар төмөр зам ХНН энэ сарын эхний байдлаар тээврийн төлөвлөгөөгөө даван биелүүлж, Замын-Үүд зангилааны төмөр замчид хоёрдугаар сарын 11-12-ны шөнийн ээлжинд 383 вагон ачаа ачиж түүхэн амжилт тогтоожээ.

Ачилтын төлөвлөгөө нормоо ийнхүү давуулан биелүүлэх нь тээврийн үйл ажиллагаа тасралтгүй хэвийн үргэлжилж, вагон эргэлт сайжирч, тээврийн хэмжээ нэмэгдэх нөхцөлийг бүрдүүлнэ. Замын-Үүд боомтын төмөр замаар нэвтрүүлэх ачаа тээврийн хэмжээ нэмэгдэх нь манай улсын экспорт, импортын тээврийн хэмжээ өсөж, боомтын сэргэлт бодитоор хэрэгжиж байгаагийн илрэл гэдгийг Улаанбаатар төмөр зам ХНН мэдээлэв.

 

Related news