Есдүгээр сарын 01-нд болох үйл явдал
ЛАВЛАГАА09.00 цагт ХЗДХЯ-ны хурлын танхимд Хууль зүй,дотоод хэргийн дэд сайд Б.Энхбаяр Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай асуудлаар НҮБ-ийн хүн амын сангийн суурин төлөөлөгчтөй уулзана.
15.00 цагт Төрийн ордонд УИХ-ын чуулган хуралдана.
15.00 цагт Нээлттэй Нийгэм Форумын хурлын танхимд “Эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийлэлтэй тэмцэх нь. Монгол ба Австри” сэдэвт хэлэлцүүлэг болно.
2016-2017 оны хичээлийн шинэ жилийн хүрээнд
08.00 цагт УИХ-ын дарга М.Энхболд Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонт 1 дүгээр дунд сургуулийн хичээлийн жилийн нээлтэд оролцоно.
08.00 цагт БНТУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Мурат Карагөз Ататуркийн нэрэмжит 5 дугаар дунд сургуулийн хичээлийн шинэ жилийн нээлтэд оролцоно.
08.30 цагт Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат Нийслэлийн 7р сургуулийн Хичээлийн шинэ жилийн нээлтэд оролцоно.
08.30 цагт Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Н.Номтойбаяр Ражив Гандийн нэрэмжит Үйлдвэрлэл урлалын политехник коллежийн хичээлийн шинэ жилийн нээлтийн ёслолд оролцоно.
10.00 цагт Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж МҮОНТВ-ээр дамжуулан "Монголын нэр ертөнцийн чихнээ" сэдвээр хичээл заана.
13.00 цагт МУИС-ийн 74 дэх удаагийн хичээлийн шинэ жилийн нээлт хичээлийн нэгдүгээр байранд болно.
14.00 цагт ШУТИС-ийн хичээлийн шинэ жилийн нээлт хичээлийн нэгдүгээр байрандаа болно.